In order to ensure the highest quality of our services, we use small files called cookies. When using our website, the cookie files are downloaded onto your device. You can change the settings of your browser at any time. In addition, your use of our website is tantamount to your consent to the processing of your personal data provided by electronic means.
Back

Ерөнхий мэдээлэл

Визийн ангилал

Улаанбаатар дахь БНПУ-ын ЭСЯ 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн  богино хугацааны С ангиллын виз хүсэх мэдүүлгийг хүлээн авах болсныг үүгээр мэдэгдэж байна.

Богино хугацааны С ангиллын виз хүсэх мэдүүлгийг D ангиллын визийн адил е-Konsulat (https://secure.e-konsulat.gov.pl) системеер нэвтрэн цаг товлоно.

2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн богино хугацааны С ангиллын виз хүсэх мэдүүлгийг өнөөг хүртэл төлөөлөн ажиллаж буй Улаанбаатар дахь БНЧУ-ын ЭСЯ-нд Виз мэдүүлгийн төвөөр (VFS Global)  дамжуулан мэдүүлэхгүй болно.

Та визийн мэдүүлэг гаргахын өмнө визийн төрлөө сонгоно уу.

Шенгений виз (“C” ангилал)

“С” ангиллын визийг БНПУ болон Шенгений бүсийн оронд 180 хоног дотор эхлэн орсноос хойш нийт 90 хоног хүртэл байх хугацаагаар олгоно.

Веб хуудаснаас Шенгений бүсийн оронд 90 хүртэл хоног байх хугацааг тооцоолж гаргах боломжтой. 

Та богино хугацааны Шенгений визийг дараах тохиолдолд польшийн дипломат төлөөлөгчийн газарт мэдүүлэх боломжтой.

Үүнд:

  • Виз мэдүүлэгч нь Шенгений бүсийн зөвхөн нэг улс БНПУ-д зорчих үндсэн зорилготой болох нөхцөлд;
  • Шенгений хоёр болон түүнээс дээш улс руу зорчих тохиолдолд БНПУ нь зорчих үндсэн зорилго болох нөхцөлд;
  • Хэрэв үндсэн зорилго болох Шенгений улс нь тодорхойгүй тохиолдолд хамгийн эхэнд нэвтрэх улс БНПУ байх нөхцөлд.

Онцгой тохиолдолд зөвхөн сонгосон Шенгений бүсийн нэг орны нутаг дэвсгэрт байх нөхцөлтэйгээр “LTV” виз олгох боломжтой.

Үндэсний виз (“D” ангилал)

Польш Улсад нэг жилийн хугацаанд 90-ээс дээш хоног байх эрхтэй виз. Энэ төрлийг сонгохдоо үндэсний, улс төрийн орогнол, нутаг буцах эсхүл Польш карт (Karta Polaka)-ыг олгосонтой холбогдох эрх эдлэх гэсэн сонголтыг хийх. 

Дамжин өнгөрөх нислэгийн („A”)

Дамжин өнгөрөх нийслэгийн виз нь нэг, хоёр эсхүл олон (ховор тохиолдолд) онгоц түр буудаллах болон өөр улсруу нислэгийг үргэлжлүүлэх зорилгоор онгоц сэлгэх үед Шенгений бүсийн орны олон улсын дамжин өнгөрөх бүсээр дайран өнгөрөх болон тус бүсэд түр хугацаагаар байх эрхтэй.

Та дамжин өнгөрөх нислэгийн виз мэдүүлэх эсэхийг дараах веб хуудсаас тодруулна уу: https://home-affairs.ec.europa.eu/policies/schengen-borders-and-visa/visa-policy/who-must-apply-schengen-visa_en

БНПУ дахь нисэх буудлаар дамжин өнгөрөх нислэгийн виз Афганистан, Армени, Иран, Ирак, Куба, Нигери, Пакистан, Сомали болон Шри Ланк улсын иргэдэд хамаарна.

Шенгений бүсээс гарах эсхүл зорчих эрхгүй болно.

ЕХ-ны гишүүн орны иргэний гэр бүлийн гишүүдэд хялбарчилсан журмаар виз мэдүүлэх тухай

Санамж: Уг журам зөвхөн ЕХ-ны гишүүн орны иргэний гэр бүлийн гишүүдэд хамаарна. Польшийн иргэншилтэй эсхүл БНПУ-д байнгын оршин суугч болон польш иргэдийн гэр бүлийн гишүүдэд энэхүү журам хамаарахгүй.

Хялбарчилсан журамд хамрагдах иргэд:

  • ЕХ-ны гишүүн орны иргэн (БНПУ-ын иргэдээс бусад);
  • Исланд, Лихтенштайн, Норвеги, Швейцар улсын иргэн зэрэг болно.

ЕХ-ны гишүүн орны гэр бүлийн гишүүн гэдэгт:

  • ЕХ-ны гишүүн орны иргэний эхнэр/нөхөр;
  • ЕХ-ны гишүүн орны иргэний шууд хамааралтай гэр бүлийн гишүүний эхнэр/нөхөрийн 21 нас хүрээгүй хүүхэд эсхүл түүний асран хамгаалагч эцэг/эх.

Хялбарчилсан журмын дагуу үзүүлэх хөнгөлөлт:

  • Визийн мэдүүлгийн төлбөрөөс чөлөөлөгдөнө;
  • Дипломат төлөөлөгчийн газарт урьдчилан цаг товлох шаардлаггүйгээр визийн мэдүүлэг хүлээн авна. 

Шаардлагатай бичиг баримт:

  • e-konsulat холбоосоор орон мэдүүлгийн маягтыг бөглөж гарын үсэг зурсан байна;
  • сүүлийн үеийн цагаан фонтой, 35мм x 45мм хэмжээтэй цээж зураг;
  • Хүчинтэй гадаад паспорт;
  • ЕХ-ны гишүүн орны иргэнтэй  гэр бүлийн хамааралтай болохыг нотолсон бичиг баримт (жишээ нь, гэр бүлийн баталгаа, төрсний гэрчилгээ);
  • ЕХ-ны гишүүн орны иргэний дагалдан явах шаардлагатай болохыг эсхүл хамт амьдрах гэж буйгаа нотлох холбогдох баримт бичиг. 

Татгалзсан хариу

Консул виз олгохоос татгалзсан шийдвэр гаргаж хариу мэдэгдэнэ. Виз олгохоос татгалзсан тохиолдолд давж заалдах буюу гомдол гаргах боломжтой бөгөөд давж заалдах өргөдлийг БНПУ-ын Гадаад хэргийн сайдад хандан гаргана.

Биометрийн өгөгдөл

Визийн мэдүүлэг шийдвэрлэхэд биометрийн өгөгдөл авах болно. Үүнд: Визийн мэдүүлэг шийдвэрлэхэд биометрийн өгөдөл авах болно. Үүнд: үндэсний виз мэдүүлэхэд цээж зураг, Шенгений виз мэдүлэхэд цээж зураг болон хурууны хээ тус тус авна.

Сүүлийн 59 сарын дотор биометрийн өгөгдөл өгсөн тохиолдолд дахин өгөх шаардлаггүй бөгөөд систем автоматаар Таны мэдээллийг татаж авна.

Хүрууны хээ дараах иргэдээс авахгүй:

  • 12-оос доош насны хүүхэд;
  • Онцгой шалтгааны улмаас хурууны хээ авах боломжгүй иргэн (жишээ нь, хуруугүй эсхүл түр хугацааны гэмтэл бэртэлтэй байгаа нөхцөлд);
  • Албан ёсны айлчлал хийж буй түр засгийн өндөр дээд албан тушаалтан, Засгийн газрын гишүүн, тэдгээрийн дагалдан яваа эхнэр/нөхөр, албан ёсны төлөөлөгчдийн бүрэлдэхүүн;
  • Албан ёсны айлчлал хийж буй Хаан хатан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд.

Хувь хүний мэдээ мэдээлэл

Хувь хүний мэдээ мэдээллийг боловсруулах асуудлыг Техникийн төв байгууллага - KSI визийн систем (VIS) болон Цагдаагийн Ерөнхий газар тус тус хариуцдаг болно (ul. Puławska 148/150, 02-624 Warszawa). 

Хууль, эрх зүйн баримт бичгүүд

Ustawa z dnia 14 lipca 2006 r. o wjeździe na terytorium Rzeczypospolitej Polskiej, pobycie oraz wyjeździe z tego terytorium obywateli państw członkowskich Unii Europejskiej i członków ich rodzin

Ustawa z dnia 12 grudnia 2013 r. o cudzoziemcach

Ustawa z dnia 25 czerwca 2015 r. Prawo konsularne

{"register":{"columns":[]}}