"C" виз
Шенгений виз (“C” ангилал)
Богино хугацааны С ангиллын виз хүсэх мэдүүлгийг D ангиллын визийн адил е-Konsulat (https://secure.e-konsulat.gov.pl) системеер нэвтрэн цаг товлоно.
“С” ангиллын визийг БНПУ болон Шенгений бүсийн оронд 180 хоног дотор эхлэн орсноос хойш нийт 90 хоног хүртэл байх хугацаагаар олгоно.
Веб хуудаснаас Шенгений бүсийн оронд 90 хүртэл хоног байх хугацааг тооцоолж гаргах боломжтой.
Та богино хугацааны Шенгений визийг дараах тохиолдолд польшийн дипломат төлөөлөгчийн газарт мэдүүлэх боломжтой.
Үүнд:
- Виз мэдүүлэгч нь Шенгений бүсийн зөвхөн нэг улс БНПУ-д зорчих үндсэн зорилготой болох нөхцөлд;
- Шенгений хоёр болон түүнээс дээш улс руу зорчих тохиолдолд БНПУ нь зорчих үндсэн зорилго болох нөхцөлд;
- Хэрэв үндсэн зорилго болох Шенгений улс нь тодорхойгүй тохиолдолд хамгийн эхэнд нэвтрэх улс БНПУ байх нөхцөлд.
Онцгой тохиолдолд зөвхөн сонгосон Шенгений бүсийн нэг орны нутаг дэвсгэрт байх нөхцөлтэйгээр “LTV” виз олгох боломжтой.
Materials
Бичиг баримтын жагсаалт – Шенгений виз - Гэр бүл, төрөл садан , найз, танилындаа зочлохC_-_Odwiedziny_u_rodziny_lub_przyjaciół.pdf 0.61MB Соёл, урлаг, спортын арга хэмжээ, олон улсын эрдэм шинжилгээний хурал оролцох
C_-_Dzialalność_kulturalna_udział_w_zawodach_sportowych_udział_w_konferencjach_międzynarodowych.pdf 0.61MB Бичиг баримтын жагсаалт – Шенгений виз – Бизнес
C_-_Cel_biznesowy.pdf 0.63MB Бичиг баримтын жагсаалт – Шенгений виз – Аялал жуулчла
C_-_Turystyka.pdf 0.61MB