W celu świadczenia usług na najwyższym poziomie stosujemy pliki cookies. Korzystanie z naszej witryny oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu. W każdym momencie można dokonać zmiany ustawień Państwa przeglądarki. Zobacz politykę cookies.
Powrót

Үндэсний виз – Оюутны – мэдэгдэл

БНПУ-ын ГХЯ-ны 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үндэсний оюутны виз мэдүүлж буй тохиолдолд Монгол Улсын холбогдох Бүрэн дунд боловсролын үнэмлэх эсхүл их дээд сургуулийн диплом дүнгийн хавсралтын хамт болон Таны суралцаж төгссөн сургуулийг адилтган үзэн, хүлээн зөвшөөрсөн болохыг баталгаажуулсан польшийн холбогдох мужийн Боловсролын газрын албан бичиг тус тус эх хувиар байх шаардлагатай (1991 оны “Боловсролын тухай хууль”-ийн 93 дугаар зүйлийн 3 дахь заалт).

Үргэлжлүүлэн суралцах, олон улс эсхүл (Erasmus+) хөтөлбөрт хамрагдсан виз мэдүүлж буй иргэнд дээрх шаардлага хамаарахгүй. 

Бүрэн дунд боловсролын үнэмлэх эсхүл их дээд сургуулийн дипломыг адилтган үзэхэд шаардлагатай мэдээллийг англи хэлээр дараах холбоосоор орж авна уу 
https://www.gov.pl/web/edukacja/recognition-of-foreign-school-certificates-and-diplomas-in-poland

Дэлгэрэнгүй мэдээллийг англи хэлнээ Польшийн Үндэсний солилцооны агентлагийн цахим хуудаснаас авна уу:
https://nawa.gov.pl/en/recognition/recognition-for-academic-purposes/applying-for-admission-to-first-long-cycle-studies

{"register":{"columns":[]}}