W celu świadczenia usług na najwyższym poziomie stosujemy pliki cookies. Korzystanie z naszej witryny oznacza, że będą one zamieszczane w Państwa urządzeniu. W każdym momencie można dokonać zmiany ustawień Państwa przeglądarki. Zobacz politykę cookies.
Powrót

"D" виз

 Виз-ийг хэрхэн мэдүүлэх вэ?
  1. Виз мэдүүлэхдээ: https://secure.e-konsulat.gov.pl/ ​​​​​​вэбсайтад бүртгүүлэн цаг авна. ​​Анхааруулга! Урьдчилан цаг аваагүй бол Консулын газарт Tаныг нэвтрүүлэхгүй.  e-Konsulat системд бүртгүүлсэн тохиолдолд тухайн хүний талаарх аливаа мэдээллийг солих, засах боломжгүй болно.
  2. e-Konsulat системд нэвтрэн мэдүүлэг өгөх цаг авах.
  3. Системд бүртгүүлэхдээ визийн мэдүүлгийн маягтыг бөглөж хэвлээд бүрдүүлэх баримт бичигт хавсаргах (Консулын газар визийн мэдүүлгийн маягтыг хэвлэхгүй).
  4. Визийн ангиллаас хамааран вэбсайтад дурьдсан мэдүүлэг болон бусад шаардлагатай  бичиг баримтыг хавсаргасан байна.
  5. Виз олгохыг хүссэн мэдүүлгийн бичиг баримт дутуу бол хүсэлтийг хүлээн авахгүй. Мөн Консулын газарт зураг авах, даатгал хийх, аливаа бичиг баримт хэвлэх/хуулбарлах боломжгүй.
  6. Визийн мэдүүлгийн төлбөрийг зөвхөн бэлнээр хийнэ.
  7. Консулын ажилтан визийн мэдүүлэг хүлээн аваад паспортаа ирж авах огноо бүхий хуудас Танд олгоно. Визийн мэдүүлгийн хариуг өгөхдөө зөвхөн уг хуудсыг үндэслэн паспортыг тань буцааж олгоно.
  8. Шийдвэрлэгдсэн визийн хариуг дээр дурьдсан хуудсанд заасан өдөр Консулын газраас ирж авна. Паспортаа авахдаа системд дахин бүртгүүлэх шаардлагагүй.
  9. Татгалзсан хариу авсан тохиолдолд  Та хариу хүлээн авсан өдрөөс эхлэн 14 хоногийн дотор ulanbator.amb.wk@msz.gov.pl цахим хаяагаар орж дахин визийн мэдүүлэг өгөх талаар и-майл бичих эрхтэй.
Өөрийн биеээр визийн мэдүүлэг өгөх эсэх

Виз олгохыг хүссэн мэдүүлгийг Консулын газарт биеэр мэдүүлнэ. Консулын газар виз олгохыг хүссэн мэдүүлгийг факс, шуудан болон цахимаар хүлээн авахгүй.

Визийн мэдүүлэг өгөх цаг хэрхэн авах

e-konsulat системээр орж визийн мэдүүлэг өгөх цаг авна.

Бүрдүүлэх бичиг баримт

1. e-konsulat холбоосоор орон мэдүүлгийн маягтын агуулга бүрийг бүрэн гүйцэд бөглөсөн байх бөгөөд гарын үсэг зайлшгүй зурагдсан байна

2. 35мм x 45 мм хэмжээтэй нэг хувь өнгөт цээж зураг, тавигдах шаардлага

  • тод цагаан дэвсгэр бүхий сайн чанарын цаасан дээр угаалгасан цагаан фонтой; ​​​​​​
  • сүүлийн 6 сарын дотор авахуулсан;
  • Зураг дээрх нүүр тод, том, эгц урагш харсан зургийн 70-80 хувийг эзэлсэн, толгойн өмсгөлгүй байх.

3. Анх олгосон өдрөөс хойш 10 жилээс дээш хугацаатай хуучин паспорт байж болохгүй, мэдүүлж буй визийн хугацаанаас хойш 3 сараас  дээш хугацаатай болон 2-оос доошгүй цэвэр хуудастай байх (тэмдэглэгээ, тамга дардасгүй).

4. Гадаад паспортын цээж зурагтай, виз мэдүүлэгчийн гарын үсэгтэй хуудасны хуулбарыг хавсаргана.
5. “D” виз мэдүүлэгч нь даатгалаа Эрүүл мэндийн даатгалын хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх заалтын 2а хэсэгт заасны дагуу эсхүл 2004 оны 8 дугаар сарын 27-ны өдөр баталсан “Төсвийн эх үүсвэрээс эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тухай хууль”-ийн дагуу хийлгэсэн байх. БНПУ-д байх хугацаанд үйлчлэх 30 мянган еврогоос доошгүй баталгаатай эрх бүхий эрүүл мэндийн даатгал нь эмнэлгийн зайлшгүй, яаралтай эмчилгээ, тусламж, үйлчилгээ авах, эх оронд нь буцаах эсхүл нас барсан тохиолдолд гарах  зардлыг нөхөх боломж олгох шаардлагыг хангасан байх.  2013 оны 12 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан “Гадаадын иргэн, харьяатын тухай хууль”-ийн  дагуу Гадаад хэргийн сайдын тушаалаар санал болгож буй даатгалын байгууллагууд болон тэдгээрийн үзүүлэх үйлчилгээний талаарх мэдээллийг https://www.gov.pl/web/dyplomacja/wizy вэбсайтаас авна уу.
6. Иргэний үнэмлэх хуулбарын хамт.
7. Төлбөрийн чадвартай болохоо нотолсон санхүүгийн эх үүсвэрийн баталгаа.
8. Амьдрах байрны тодорхойлолт (албан ёсны урилга эсхүл зочид буудлын захиалга).
9. БНПУ-д зорчих зорилго, үндэслэл

Насанд хүрээгүй хүүхдийн хувьд дараах бичиг баримтыг бүрдүүлэх:

  • Визийн мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн бичгээр гаргасан зөвшөөрлийг нотариатаар баталгаажуулан апостиль гэрчилгээ авсан байх.
  • Эцэг эхийн аль нэг нь асран хамгаалагч байх тохиолдолд хүүхдийн төрсний гэрчилгээ, асран хамгаалагчийн эрх хязгаарлагдсан тухай шүүхийн шийдвэр, эцэг эхийн аль нэг нь нас барсныг баталгаажуулах гэрчилгээг хавсаргасан байна;Эцэг эх, асран хамгаалагч харгалзан дэмжигчийн паспорт хуулбарын хамт;
  • Төрсний гэрчилгээ хуулбарын хамт

Тухайн хүүхэд нь эцэг, эх эсхүл хууль ёсны асран хамгаалагч харгалзан дэмжигчийн аль нэгний паспортад бичигдсэн тохиолдолд тусад нь виз олгохыг хүссэн мэдүүлэг гаргана. Энэ тохиолдолд тухайн асран хамгаалагчийн паспортад хүүхдэд олгосон визийн дардас наагдана.

Санамж:

  • Виз мэдүүлэгч оршин суугаа газрынхаа консулын тойрог дахь ЭСЯ-ны Консулын газарт хандан виз олгохыг хүссэн мэдүүлэг гаргах. 
  • Дээр дурьдсан бичиг баримт виз олгох асуудлыг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэх боловч консул нэмэлт бичиг баримт шаардах эрхтэй.
  • Шаардлагатай тохиолдолд консул виз мэдүүлэгчийг биеэр консулын газарт ярилцлагад орохыг хүсэх эрхтэй.
  • D ангиллын визийг Шенгений бүсийн оронд 180 хоногт 90 хоногоос 1 жил хүртэлх хугацаатай олгоно үүнд оршин суух зөвшөөрөл авах иргэд мөн хамаарна.
  • D ангиллын визийг хамгийн ихдээ 1 жил хүртэлх хугацаатай олгоно.
  • Тухайн олгосон виз Шенгений бүсийн улс орны хилээр нэвтрэн орох баталгаа болохгүй бөгөөд эцсийн шийдвэрийг хилийн шалган нэвтрүүлэх эрх бүхий байгууллага гаргана.
Визийн хураамж

“Визийн хураамж”- хүснэгтийн дагуу төлбөрийг еврогоор бэлнээр төлнө.

Визийн мэдүүлгийг боловсруулах төлбөрийг шийдвэрээс үл хамааран буцаан олгохгүй.

Виз олголт

Консул визийн мэдүүлэг боловсруулах төлбөрийг хийсэн өдрөөс хойш хуанлийн 15 хоногийн дотор шийдвэрлэнэ. Онцгой тохиолдолд хугацааг 30 хүртэлх хоногоор сунгана. Яаралтай болон онцгой шаардлага гарсан тохиолдолд шийдвэр ажлын 3 хоногийн дотор гарах боломжтой.

Паспорт авах

Та өөрийн биеэр паспортаа визийн мэдүүлэгт дурьдсан цахим хаягаар ирсэн мэдэгдлийн дагуу ЭСЯ-ны Консулын газраас авна.

Татгалзсан хариу авсан тохиолдолд

Виз олгохоос татгалзсан тохиолдолд шийдвэр гаргасан өдрөөс 14 хоногийн дотор Консулын газарт дахин шинээр бичиг баримт бүрдүүлэн ulanbator.amb.wk@msz.gov.pl и-мэйлээр эсхүл утсаар цаг авч виз мэдүүлнэ.

Дахин шинээр бичиг баримт бүрдүүлэн виз мэдүүлэх төлбөр 135 евро.

Төлбөрийг визийн мэдүүлэхдээ бэлнээр тус Консулын газрын кассанд еврогоор төлнө.

 

Materiały

wiza - D - EDUKACJA - wymagane dokumenty
D​_-​_edukacja.pdf 0.46MB
Бичиг баримтын жагсаалт – Шенген, Үндэсний виз - Гэр бүл, төрөл садан, найз, танилындаа зочлох
D​_-​_Odwiedziny​_u​_rodziny​_lub​_przyjaciół.pdf 0.54MB
Бичиг баримтын жагсаалт – Шенген, Үндэсний виз -Хөдөлмөр эрхлэх
D-​_praca.pdf 0.60MB
{"register":{"columns":[]}}